Хятадын бизнесмен сансарт хувийн станц барина
2021-03-16

Хятадын бизнесмен 2025 онд хувийн сансрын станц байгуулахаар болжээ. Төслийг Rocket Pi компани боловсруулна гэж Глобал таймс сонин мэдээлсэн байна. 

 

Хувийн сансрын лабораторийн үндсэн зорилт нь сансрын физиологийн салбарт туршилт хийх, сансрын станц болон хөлгүүдийн шинэ системүүдийг боловсруулан турших явдал гэнэ.  Rocket Pi компани хувийн сансрын станц байгуулах төдийгүй өөрсдийн пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар тухайн станцтай холбогдох системийг бий болгохоор төлөвлөж байгаа аж.

 

Үүний тулд Darwin-1 пуужинг боловсруулж байгаа бөгөөд 2022 оны сүүлээр энэ пуужинг хөөргөхөөр төлөвлөжээ. Сансрын физиологийн туршилтууд хийж, шинэ системүүдийг хөгжүүлснээр Хятадад өдгөө идэвхтэй хэлэлцэгдэж буй "сансрын эдийн засгийн бүс" хөтөлбөрт нэгдэхээр зэхэж байгаа аж.

 

Хятад улс 2019 оноос эхлэн энэхүү төслийг авч хэлэлцэж байгаа бөгөөд Дэлхий-Сар гэсэн эдийн засгийн бүс байгуулж, жил бүр 10 их наяд долларын ашиг олохоор төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин