Ханх суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-03-16

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр 22:54 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 23:10 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргынТамгын газрын даргаас болон иргэдээс тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй аж.  

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин