Австрид COVID-19-ийн гурав дахь давалгаа эхэлснийг зарлав
2021-03-16

Австрид коронавирусийн гурав дахь давалгаа эхэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Рудольф Аншобер мэдэгдснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Австрийн Эрүүл мэндийн сайдын өгүүлснээр "Европ даяар гурав дахь давалгаа гарсан олон тохиолдол бий" гэнэ. Тиймээс өнгөрсөн оны намар хоёр дахь давалгааны үеэр халдвар ихээхэн тархаж байсан нөхцөл байдлыг давтахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Аншобер уриалжээ. Тэр дундаа халдвар ихээхэн тархсан бүс нутгуудаас зорчих хөдөлгөөн хийх үед оршин суугчдаас шинжилгээ авах нь өвчтөнүүдийн тоо хяналтгүй өсөхөөс сэргийлж чадна гэж тэрбээр онцолсон байна. 

 

Австри улс хатуу хөл хориог сулруулсны улмаас гуравдугаар сард коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хоногт 3000 орчим халдварын тохиолдол илрэх болжээ. Өмнө нь, хоёрдугаар сард энэ үзүүлэлт 2000 байсан аж.

 

Австрийн эрх баригчид хоёрдугаар сарын наймны өдрөөс эхлэн хатуу хөл хориог сулруулан, дунд сургууль, худалдааны цэгүүд, үйлчилгээний салбарын байгууллагуудыг нээсэн юм. Гэхдээ гоо сайхны газар болон сургуульд явахын өмнө коронавирусийн шинжилгээг зайлшгүй өгч, үйлчлүүлэх, анги танхимд байх үедээ амны хаалт зүүх журам гаргасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Saran:
Manaih davalgaalj bgaa yu? Yrihguig bodohon anhan shatandaa l baigaa ym bndaa. Buur ihseed ireheer ni davalgaalav gej uzeh ym bhdaa
2021-03-16