ШУУД: ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарыг АТГ-т шалгуулна

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:
-Саяхан ҮАБЗ-ийн албан хаагчид хилээр орж ирэхдээ их хэмжээний мөнгө авч ирсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүмүүс төрийн албан хаагчид. Улсын хилээр ямар бараа материалтай орж ирсэн, ямар үндэслэл байна вэ. Хууль бусаар их хэмжээний мөнгө авч орж ирсэн үү гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байна. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу гэдгийг ард иргэдэд тодорхой болгох ёстой.
Өмгөөлөгч Б.Баасанцогт гэдэг хүн шүүгчидтэй дотно харилцаа үүсгэдэг гэдэг мэдээлэл гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага яагаад шалгахгүй байна вэ. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй байх ёстой. Шүүхийн тухай хуулийг яах вэ? Хууль хяналтын байгууллага өргөдөл, мэдээ мэдээллээ шалгадаг байх ёстой. Тийм учраас бид ЦЕГ, АТГ, Тагнуулын байгууллагад бичиг хүргүүлнэ хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ