ОХУ коронавирусээс сэргийлэх вакциныг товлолт вакцинжуулалтад багтаана
2021-03-16

Коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтыг үндэсний дархлаажуулалтын товлолд багтаахад чиглэгдсэн хуулийн төслийг ОХУ-ын Засгийн газар Төрийн думаар хэлэлцүүлэхээр болсон талаар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлжээ.

 

"Ойрын үед Засгийн газар коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын үндэсний товлолд оруулах, мөн донорын асуудалтай холбоотой гэсэн хоёр хуулийн төслийг өргөн барина" гэж Мурашко мэдэгджээ.

 

Өмнө нь Оросын төдийгүй олон улсын вирус судлаачид коронавирусийн халдвар томуугийн адилаар улирлын шинжтэй өвчлөл болж болзошгүй гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Ингэснээр вакцинжуулалтыг тогтмол хийх шаардлагатай болж магадгүй гэдэг үүднээс ОХУ ийнхүү товлолт вакцинжуулалтад коронавирусийн вакциныг багтаахаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tiim ynen
2021-03-17
irgen:
evropiin ornuud uls toriin togloomdoo buuj ogson !!! baruuniihan Oros , orosiin vakziniig yaj ch unagaah geed diilsengui, evropiin emiin hyanaltiin horooch hyleen zovshoorch ichih nyyrgui bygd oros vakzin zahialaad ehelsen zalitai german ooriin orondooch oros vakzin uildverleheer yarij bna, Italy uildverleh gereegee hiisen, evropiin olon oron Astra zenekagaas tatgalzlaa shaltgaan evropiin holboonii emiin hyanalt tavidag paul ehrlich Institutees zovloson uchraas ....tegeed Mongol bod hench bish yuch medehgui baij baruuniihnii am gar garahaa hezee zogsooj uhaantai uhamsartai tor shig ulsaa udirdah gej baina ???
2021-03-17
зочин:
Өдөр өнгөрөх тусам хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй вакцинуудыг монгол хүмүүст тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-03-16
irgen:
tiim ynen