Сүхбаатар аймагт сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2021-03-17

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Дөрвөлж” хорооллын 4 дүгээр гудамжны 402 тоотод /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвд/ иргэн Б нь 03.14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Тэгш багийн “Дунд сайрын худаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-аас иргэн Б-ийн гэрт эсэн мэнд байхад олсон байна. 

Shuud.mn
Сонин хачин