АНУ: Алжаал тайлах төвүүдэд гал нээсний улмаас 7 хүн амиа алджээ
2021-03-17

Америкийн Жоржия мужид хэд хэдэн алжаал тайлах төвд гарсан ноцтой гэмт хэргийн улмаас 7 хүн амиа алдсан талаар Фокс5 суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхний гэмт хэрэг Чероки тойрогт гарсан бөгөөд үл таних этгээд алжаал тайлах төвд гал нээсэн байна. Энэ хэргийн улмаас гурван хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ. 

 

Үүний дараа Атланта дахь ойролцоо орших хоёр төвд мөн л гэмт этгээд гал нээсний улмаас дөрвөн эмэгтэй амиа алдсан байна. Одоогоор эдгээр хэргүүд хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй, цагдаагийнхан сэжигтнийг хайж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин