Нокиа 10 мянган ажлын байраа цомхотгоно
2021-03-17

Нокиа компани ирэх хоёр жилийн хугацаанд ажлын байраа 10 мянга хүртэлх хэмжээгээр цомхотгохоор болсон талаар CNN мэдээлжээ. 

 

Энэ компани ажлын байрыг ихээр цомхотгосноор 2023 оны эцэс гэхэд 600 сая еврогийн хэмнэлт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Нокиа компани 90 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч цомхотголыг хийхээр төлөвлөжээ.

 

Компанийн удирдлагын мэдээлснээр, Финляндад 5G сүлжээ нэвтрүүлснээр шинэ мэргэжилтнүүдийг олноор ажилд авч, ажлын байрны тоо өсөх болсон тул цомхотголд орсон ажилтнууд дараагийн ажлын байраа хурдан олох боломжтой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин