ФОТО: Хоригтой 26
2021-03-18
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүсэлт, зөвлөмжинд үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч 26 дугаар хороо хязгаарлалтын дэглэмд шилжээд байна.

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 17-ны өдөр нийт 52 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс таван тохиолдол нь хязгаарлалтын дэглэм тогтоосон 26-р хорооноос илэрчээ. Шинжилгээний явуулын баг тус хорооны 7448 иргэнээс шинжилгээ авч сорьцыг хүргүүлсэн байна. Өнөөдрөөс 7457 иргэнийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийх аж.

 

Баянзүрх дүүргийн 26-р хороонд 3 дугаар сарын 17-ны 06:00 цагаас 3 дугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоохдоо үйл ажиллагаа явуулах хүнсний дэлгүүр, супермаркетуудыг архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. 

 

Shuud.mn
Сонин хачин