ВИДЕО: Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө
2021-03-18

12.30 цаг: 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааанаар Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Ийнхүү тангараг өргөснөөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх хэрэгжиж эхэлж байна. 

 

Ийнхүү энэ парламент 75 суудалтайгаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Ирэх 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдах юм. 

 

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс татгалзаж болохгүй юу

 

12.20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй. Дараагааар нь Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол болох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Ж.Эрдэнэбатыг яаран сандран томилох хэрэг байна уу. Өмнөх 2013 оны УИХ ч тал хувь нь гэмт хэрэгтэн байсан. Тиймээс Ж.Эрдэнэбат тангарагаа хүлээж болохгүй юу. Мэдээллээс хараад байхад албан тушаалаа урвуулан ашигласан. Үүн дээр хэрэг үүсгэсэн. Тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогоор миний ойлгож байгаагаар хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа. Ерөнхий сайд болонгуутаа газрын баялгын лицензийг өөрөө өөртөө газрын үсэг зураад аваад байх боломжтой болох нь. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы нээлт дээр үг хэлсэн. Хэлсэн үгтэй чинь Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол уялдаж байна уу. Коронагаар улстөрчихөө больё гэж яриад салсан. Тангараг өргөх ёслолын ажлаасаа Ж.Эрдэнэбат өөрөө татгалзаж болохгүй юу. Шүүхийн тухай хуулиар гуравдугаар сарын нэгнээс Ерөнхий сайд АТГ-ыг өөртөө авсан гэлээ. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын сонгуулийн үеэр бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьсон нь хууль зөрчсөн гэдгийг тухайн үед хэлж байлаа. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлнэ гэж заасан. Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож чадаагүй гишүүн өөрийн оролцсон хуралдаандаа тангараг өргөнө. Гишүүд үг хэлэхгүй гэлээ. 

 

Ийнхүү тангараг өргөх ёслол эхэллээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
шүүхийн хувь сайн жишиг:
Монголын шүүх засаглал түнэр харалчихаагүйг харуулсан үйл явдал боллоо.Энэ мэтээр үнэний цагаан толбоо нэмэмдүүлж шудрага шүүх тогтоосой гэж залбирах.Хажуунаас нь улс төрч гэх хорт могой,эрх мэдэл эд хөрөнгийн донтнуудын хар гар,хөлөөс холуур л явуулах юмсан .тас таж хаяцгаая аа Мэдээж санаархал нь бүтээгүй, саад тээг болсонд эгдүүцэ нь тодорхой. Эхнээсээ инднр ашиглаад үгээ хэлж л байна
2021-03-18
Хэн хүнгүй баярлаж л байна:
Нэг ч болов гүтгэгдсэн хүн үнэн мөнөө олсонд баяралж байна аа. МАН-д болж бүтэхгүй худал хуурмаг асуудал газар авсан нь үнэн бодит асуулд ч гэлээ "тоон дунд үсэг" гэгчээр ганц ч болов үнэний цагаан толбо байгааг харуулсан үйл явдал боллоо гэж харж бүр бодогдлоо Энэ мэтээр харж үнэн мөнийг тогтоодог цагаан толбо монголын шүүх засаглалд олширох болтугай.
2021-03-18
Тэгэлгүй яахав.УИХ-ын гишүүнийг хууль зөрчиж баривчилаад,нэр дэвших сонгуульд оролцоход саад хийсэн ч СЭЛЭНГЭЧҮҮД сонголтоо хийсэн.Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ.Д.Эрдэнэбат.С.Баярцогт нар ч санал авсан бол /аваагүй болохоос/адилхан байх байлаа.
2021-03-18
АРДИЙН НАМ АРДИЙН ДАЙСАН БОЛСОНЫГ ХАРАЖ БАЙНА ..ЯМАР ГЭЭЧ ЧӨТГӨРҮҮДИЙГ МОНГОЛЫН ТӨРД ЗАЛАРСАНЫГ АРД ТҮМЭН УХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ..МАНЫ ТОЛГОЙН ХЭСЭГ ТЭР ЧИГЭЭРЭЭ МОНГОЛЫН ДАЙСАН ЯЛТАНГУУДИЙН БӨӨГНӨРӨЛ БОЛЛОО АРД ТҮМЭН УХААРЧ БОСОХ ЦАГ ИРЧЭЭ ..АРДИЙН ХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ Л ТОЙРОН ХҮРЭЭЛЬЕ МОНГОЛЧУУДАА.. МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ ХУЛГАЙЧ АЛУУРЧДИЙН БӨӨГНӨРӨЛ БОЛСОН БАЙНА ШҮҮ
2021-03-18
Зочин:
Ард түмний итгэл энэ их хуралд байхгүй боллоо хөсүт шинжилгээний бичгээ бизнес болголоо гээд шуугиж байна нь ийм болохоор хэлэх ч үг алга даа
2021-03-18
bold:
euuk uuriiguu hicheeh heregtei
2021-03-18
Эд нар наг өдөр ард түмний гарт өртөнө өө. Юманд хязгаар гэж бий шүү!
2021-03-18
ЗОЧИН:
ХҮРЭЛСҮХ АВИЛГАЧИДТАЙГАА, ХУЛГАЙЧИАЙГАА ТЭМЦЭНЭ ГЭЭД БАЙСАН НЬ ХУДЛАА ХУЛХИ БОЛЖ ТААРЛАА. ХУЛГАЙЧ УНДАРМАА, ОДОО ЭНЭ ЭРДЭНЭБАТ, ОФФШОРТОН БАТБОЛД ГЭЭД БҮГДИЙХ НЬ ХУЛГАЙГ ЦАЙРУУЛААД ДЭМЖЭЭД БАЙНА УУ? ДАА ХУЛХИ ХУРАНДАА???ЯСАА ЦАЙТАЛ ТЭМЦЭНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ПОПРООД БСАН? ЮУ БОЛСОН БЭ? ХҮРЭЛСҮХ ЭЭ???
2021-03-18
ek uuriiguu shalguulchikhaad khutsaasay
2021-03-18
АРДЫН НАМ ШИНЭЧЛЭЛ АВИЛГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЭНЭ ТЭР ХУДЛАА БОЛЛОО.ЭНХБОЛД БАТБОЛД ЭНЭ ТЭР НЬ ӨНДИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2021-03-18
баярлалгүй яахав анх удаа ялтан гишүүнтэй болж бгаа юм чинь
2021-03-18
Иргэн:
УИХ д МАН ын хулгайч бас нэгээр нэмэгдлээ. Энэ УИХ ын хулгайч гишүүд ичих булчирхайгүй болтлоо ялзарчдээ хөөрхийс.
2021-03-18
Болд:
Тангараг оргох нь зов шуу дээ Сэлэгэчууд баярлаж бгаа байхаа
2021-03-18
Хэн хүнгүй баярлаж л байна:
Нэг ч болов гүтгэгдсэн хүн үнэн мөнөө олсонд баяралж байна аа. МАН-д болж бүтэхгүй худал хуурмаг асуудал газар авсан нь үнэн бодит асуулд ч гэлээ "тоон дунд үсэг" гэгчээр ганц ч болов үнэний цагаан толбо байгааг харуулсан үйл явдал боллоо гэж харж бүр бодогдлоо Энэ мэтээр харж үнэн мөнийг тогтоодог цагаан толбо монголын шүүх засаглалд олширох болтугай.
Тэгэлгүй яахав.УИХ-ын гишүүнийг хууль зөрчиж баривчилаад,нэр дэвших сонгуульд оролцоход саад хийсэн ч СЭЛЭНГЭЧҮҮД сонголтоо хийсэн.Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ.Д.Эрдэнэбат.С.Баярцогт нар ч санал авсан бол /аваагүй болохоос/адилхан байх байлаа.
баярлалгүй яахав анх удаа ялтан гишүүнтэй болж бгаа юм чинь