Байден Путинийг "алуурчин" гэж цоллон, Думын дарга Ерөнхийлөгчөө өмөөрөв
2021-03-18

АНУ болон Оросын хэвлэлүүдээр Жо Байдены ярилцлагатай холбоотой сэдэв ихээхэн шуугиан тарьж байна. Тодруулбал, телевизийн ярилцлагын үеэр Байденаас Владимир Путинийг "алуурчин" гэж үздэг эсэх талаар асуухад зөвшөөрсөн хариулт өгчээ. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж оролдсоныхоо төлөө "төлөөс төлнө" гэж Жо Байден мэдэгдсэнийг АВС мэдээлсэн байна. 

 

АВС агентлагийн сэтгүүлч Жорж Стефанопулос ноён Байденаас Владимир Путинийг алуурчин гэж боддог эсэх талаар асуужээ. Үүнд Байден "Мм, тийм" хэмээн хариулсан байна.

 


Түүнчлэн Жо Байдены нэр хүндийг унагаах оролдлогуудыг Оросын Ерөнхийлөгч удирдсан байж болзошгүй гэх АНУ-ын Үндэсний тагнуулын газрын илтгэлтэй холбоотой ямар байр суурьтай байгааг сэтгүүлч асуухад "Тэр үүнийхээ төлөөсийг төлнө" хэмээн Байден хариулсан байна. 

 

Үүний зэрэгцээ Москватай харилцан ашиг сонирхолтой сэдвүүдээр хамтран ажиллаж болно гэж Байден онцолжээ. Мөн стратегийн болон довтлох зэвсэглэлийн гэрээг сунгах  шийдвэрийн талаар дахин сануулсан байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын Үндэсний тагнуулын илтгэлд "Ерөнхийлөгч Путин болон Орос улс 2020 оны сонгуульд нөлөөлөх компанит ажил явуулсан гэж бид үзэж байна" хэмээн дурдсан байна. Тэр дундаа Ардчилсан намын нэр хүндийг унагах, Ерөнхийлөгч асан Трампыг дэмжих, сонгуулийн явцад итгэх америкчуудын итгэлийг алдагдуулах, АНУ-д нийгэм улс төрийн хагарлыг хурцатгах арга хэмжээ авсан гэж тагнуулынхан үзжээ. Хэдийгээр илтгэлд ингэж үзсэн ч Москвагийн талаас шууд цахим халдлага хийсэн баримт байхгүй хэмээн дурдсан байна. 

 

Ийнхүү Байдены шуугиан тарьсан ярилцлага гарсны дараа АНУ дахь Оросын элчин сайд Анатолий Антоновыг Москва руу дууджээ. Энэ нь АНУ, Оросын ирээдүйн харилцааг зөвлөлдөх зорилготой гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Байдены ярилцлагын Путинийг "алуурчин" гэх хэсэг Орост ихээхэн анхаарлын төвд оржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү мэдэгдлээрээ ОХУ-ын иргэдийг доромжилсон гэж Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин үзэж байгаа талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

"Байден мэдэгдлээрээ манай орны иргэдийг гутаан доромжиллоо. Путин бол манай Ерөнхийлөгч, түүнрүү дайрч байгаа нь манай улс руу дайрч байгаа гэсэн үг" хэмээн Володин мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ХАХА:
БИТГИЙ ШАА ЧИ
2021-03-23
ХАХА:
ПУТИН БОЛ КГБ-ИЙН АЛУУРЧИН НЬ ҮНЭН
2021-03-23
Мэргэжлийн хүн:
Энэ сорон мөлжигч либерал танай Оюутолгойг хулгайлсан.
2021-03-18
ХАХА:
БИТГИЙ ШАА ЧИ
Мэргэжлийн хүн:
Энэ сорон мөлжигч либерал танай Оюутолгойг хулгайлсан.
2021-03-18
Аргагүй л АНУ ерөнхийлөгч бна.
2021-03-18
Zochin:
Энэ Байден бүтэхгүй нөхөр юм байна даа, хөгшин зөөнөж байгаа юм байна, өөрөө мэдэж шийдвэр гаргах эрхгүй бусдын нотолгоогүй зүйлээр гүтгэлэг хийж байна.
2021-03-18
Зочин:
Энэ байден гэдэг нохор бутэхгуй дээ одоо хядат манай нуурсийг авахаа болих байх даа тэгэхэд манайд энэ олон нам хэрэггуй хоорондоо узэлцээд л бна даа
2021-03-18