Дэлхий даяар ихрүүдийн тоо эрс нэмэгджээ
2021-03-19

Дэлхий даяар ихрүүдийн тоо өсч, 50 жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө ихэр хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Ихрүүд ийнхүү нэмэгдэх болсон талаар эрдэмтэд тайлбарласан судалгаа Human Reproduction анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ. 

 

Судлаачид Африк, Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн орнуудын статистикийн газрууд болон эрүүл мэндийн яамнаас мэдээлэл аван судалгаандаа ашигласан бөгөөд судалгаанаас хархад 1980-аад оноос эхлэн ихрүүдийн төрөлтийн гуравны нэгээр нэмэгдэж ингэснээр жил бүр дэлхий даяар 1.5 сая ихэр төрөх болжээ.

 

Судалгаанд 165 орон буюу дэлхийн нийт хүн амын 99 хувь орчмыг хамруулж, 2010-2015 он болон 1980-1985 оны хоорондын үзүүлэлтийг харьцуулсан байна. Судалгаанаас харахад өнөөдөр дэлхий дээр төрж буй 42 хүүхэд тутмын нэг нь ихэр бөгөөд энэ үзүүлэлт ХХ зууны сүүл үеэр хоёр дахин бага байсан гэнэ. 

 

Ихрүүдийн тоо Испани, Грек, АНУ, Францад ихээр өссөн байна. Үүний нэг шалтгаан нь нөхөн үржихүйн анагаах ухаан хөгжсөнтэй холбоотой гэж судлаачид үзжээ. Харин Африкт үр шилжүүлэн суулгах арга хэрэглээгүй, байгалийн жамаар мэндэлсэн ихрүүдийн тоо илүүтэй нэмэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
??
2021-03-19