COVID-19: Их Британид 25 сая гаруй тарилга хийжээ
2021-03-19

Их Британид энэ долоо хоногийн сүүл гэхэд вакцины эхний тунгаа тариулсан хүний тоо 26.5 саяд хүрэх бөгөөд тэдний дунд тус улсын Засгийн газрын тэргүүн байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 15 гэхэд 50-аас дээш насны бүх хүнээ вакцинд хамруулах гэнэ. Британийн Эрүүл мэндийн үндэсний албаны мэдээлснээр 65 болон түүнээс дээш насныхан, мөн хууч өвчинтэй эрсдлийн бүлэгт багтдаг хүмүүсийн 95 хувь нь вакцины эхний тунгаа тариулжээ.

 

Энд дуулгахад Британид цар тахал эхэлснээс хойш коронавирусийн  халдварын тохиолдол 4.2 сая бүртгэгдсэнээс 125 мянган хүн нас баржээ. Британид өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 25 сая хүн вакцины эхний тунгаа тариулсан бол 1.7 сая хүн хоёр тунгаа тариулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин