Исландад 900 жил унтсан галт уул сэргэжээ
2021-03-20

Мянга орчим жил идэвхгүй байсан Фаградалсфьялл галт уул Исландад сэргэсэн талаар DW мэдээлжээ. Энэ уул Рейкьявикаас 40 км зайд байрлах хэдий ч нутгийн оршин суугчдад аюул учруулахгүй гэж Исландын эрх баригчид мэдэгдсэн байна. 

 

Гэхдээ галт уул оргилж буй бүсийн дээгүүр нислэг үйлдэх, оршин суугчдыг галт уул руу ойртохыг Исландын эрх баригчид хоригложээ. Энэ галт уул Рейкьявикт харьцангуй ойр байрладаг ч хүнгүй арлын хэсэгт байрладаг тул иргэдэд аюулгүй гэж үзэж байгаа аж.

 

Исландын эрх баригчдын мэдээлснээр Фаградалсфьялл галт уул  900  жил унтжээ. Гэвч сүүлийн үед галт уул оршин бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилт эрс нэмэгдсэн байна. Хоёрдугаар сарын сүүлээс эхлэн Фаградалсфьялл галт уулын орчимд 50 000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бол Исландын энэ бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилт өнгөрсөн онтой харьцуулахад 900 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс галт уул сэргэх магадлал маш өндөр гэж мэргэжилтнүүд анхааруулж байжээ. 

Энд дуулгахад, Исландын нутаг дэвсгэрт галт уулын идэвхтэй 32 систем байрладаг аж. Статистикаас харахад дунджаар таван жилд нэг удаа арал дээр галт уул сэргэдэг гэнэ. 2010 оны дөрөвдүгээр сард Исландын Эйяфьядлайёкюдль  гэх жижиг галт уул сэргэснээс болж Европт агаарын харилцааг бүтэн сарын хугацаанд саатуулж, 100 мянга гаруй нислэг цуцлагдаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин