Эрдэмтэд: АстраЗенека вакцин, цусны бүлэгнэл хоорондоо холбоотой байж мэднэ
2021-03-20

Герман болон Норвегийн эрдэмтэд Британи-Шведийн "АстраЗенека" вакцин нэн ховор тохиолдолд аутоиммуни реакци буюу дархлаатай холбоотой гаж нөлөө үүсгэн, тархины цусны бүлэгнэл үүсгэж болзошгүйг олж илрүүлжээ. Энэ талаар  The Wall Street Journal мэдээлсэн бөгөөд эх сурвалжийн онцолсноор дээрх хоёр орны эрдэмтэд тус тусдаа ийм дүгнэлтэд хүрсэн байна. 

 

Тодруулбал, Ослогийн их сургуулийн эмнэлгийн гематологийн профессор, ерөнхий эмч Пол Андре Хольм Норвеги дахь цусны бүлэгнэлийн тохиолдлуудыг судалж байсан бөгөөд түүний багийнхан гаж нөлөө дагуулсан вакцины үүсгэсэн эсрэг биетийг тодорхойлсон гэнэ. 

 

"Эдгээр хүмүүст дархлааны ийм хариу үйлдэл яагаад гарсныг вакцинаас өөрөөр тайлбарлах аргагүй" хэмээн профессор Хольм мэдэгджээ. Түүний энэ мэдэгдлийн дараа Норвегийн Эрүүл мэндийн яам АстраЗенека вакциныг дахин ашиглахаа хойшлуулахаар болжээ. 

 

Норвегийн эрдэмтний хийсэн дүгнэлттэй ижил дүгнэлтийг Германы Грайфсвальдын их сургуулийн эрдэмтэд гаргасан байна. Анагаах ухааны профессор Андреас Грайнахерын өгүүлснээр, толгой өвдөх, толгой эргэх, хараанд өөрчлөлт орох зэрэг нь вакцинд үзүүлж буй бие организмын аюултай хариу үйлдлийн шинж тэмдгүүд гэнэ. Ийм тохиолдлуудад цусны бүлэгнэл үүсч болзошгүйг цусны шинжилгээгээр хурдан оношилж болох аж.

 

"Ийм хүндрэл тарилга тариулсан хүмүүсийн маш багахан хувьд илэрнэ. Харин ийм шинж тэмдэг гарсан үед хэрхэн эмчлэхээ бид мэддэг боллоо" хэмээн профессор Грайханер мэдэгджээ.

 

Түүнчлэн цусны бүлэгнэл үүсгэж мэдэх вакцины хүндрэлийг оношилсны дараа тухайн өвчтөнийг дунд түвшний ямар ч эмнэлэгт эмчлэх боломжтой гэж Германы профессор онцолсон байна.

Европ АстраЗенека вакциныг аюулгүй гэж батлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За энэ хэцуу л юм бна даа
2021-03-20
АЙМШИГ АЙМШИГ:
БҮҮ ҮЗЭГД
2021-03-20