Дубайн элсэн цөл дэх "Хайрын нуур"
2021-03-22

Хайрын нуур нь Дубайгаас холгүй орших элсэн цөлд байх зүрхэн хэлбэртэй хиймэл нуур аж. Энэ нь Ойрх Дорнодод зочлох хосуудад зориулсан хамгийн сэтгэл хөдөлгөм дурсгалт газруудын нэг гэж billionnews мэдээлжээ. 

 

Зүрхэн хэлбэртэй, хооронд нь холбосон хоёр нуураас бүрдэх "Хайрын нуур" нь Аль-Кудра баянбүрдээс холгүйхэн оршдог гэнэ. Хиймэл нуур 550 мянган квадрат метр асар том зай талбай эзлэх энэ хосгүй бүтээн байгуулалт сансраас ч харагддаг аж.


Хотоос нэг их холгүй орших элсэн цөлд ийнхүү хиймэл нуур байгуулснаар баянбүрд бий болгосны дээр, жуулчдыг ихээр татдаг байна. Төрөл бүрийн 16000 гаруй мод бут суулгаж, цэцэг тарьсан бөгөөд цэцэг модоор зүрхэн хэлбэр, "хайр" гэх үгийг үүсгэжээ.

 

2018 оны 11 дүгээр сард нээгдсэн Дубайн Хайрын нуурын агаараас авсан зургийг Дубайн угсаа залгамжилсан ханхүү Хамдан бин Мухаммед бин Рашид Мактум Инстаграмдаа нийтэлсний дараа жуулчдыг татах болсон байна. Харамсалтай нь цар тахлын улмаас энэ нуурыг зорих гадаадын жуулчдын хөл татарсан, вакцинжуулалт хурдацтай явж, улс орнууд хилээ нээхээр энэ нуурыг чиглэх аялал жуулчлал сэргэнэ гэж Дубайн эрх баригчид үзэж байгаа аж. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин