ВИДЕО: УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү амиа алдсан хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй
2021-03-22

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

 

-Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн талаар мэдээлэл хийх гэж байна. Төрийн ордонд Г.Батхүү амиа алдсан байдаг. Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа. Хоёр жил гаруй хүлээсэн. Гэтэл хэргийн эзэн тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр  хэргийг хаах талаар мэдээлэл сонслоо. Учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэдхэн хоногийн өмнө 13 секундын бичлэгийг өгсөн залуу гэртээ амиа алдсан гэсэн мэдээлэл хэвлэлээр явсан. Шинжилгээний дүнд сэтгэл хангалуун биш байна, гар утасны мэдээллийг устгасан гэсэн мэдээлэл гарсны дараагаар өмгөөлөгчийг мөрдөн байцаалтын нууц задалсан гэж ял сонсгосон байдаг. Хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байна уу гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Би:
Чанаргүй архи үйлвэрлэж олон гэр бүлийг зовлонд учруулсан эзэнг бурхан ордонд өөрийг нь шийтгэсэн
2021-03-22
Иргэн:
Ням Доржийг шалга
2021-03-22