Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх хүний өвчний шалтгааныг судалж байна
2021-03-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.22/ хийлээ.  ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн,  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Вакцин хийлгэсэн хүний "хөл мэдээгүй болсон" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ мэдээлэл үнэн үү?

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Одоогоор дэлхийн 161 улсад 392 609 534 тун вакцин хийгээд байна. Вакцин хийлгэсэн хүмүүс дундаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Саажилт үүссэн гэх мэдээлэл байхгүй байна. Вакцины заалт дээр ийм мэдээлэл байгаагүй. Тиймээс тухайн хүний өвчний шалтгааныг судалж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Солонгост вакцин хийлгээд 2 долоо хоногийн дараа корона туссан хүн байна. Вакцин найдваргүй
2021-03-24
Баатар:
сахартай хүнд болохгүй юм биш үү!!!
2021-03-22