Эрхүүд коронавирусийн шинэ штамм илэрчээ

Эрхүүд коронавирусийн шинэ штамм илэрсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ӨАБНУ руу зорчоод ирсэн жуулчнаас энэ штаммыг илрүүлсэн бөгөөд энэ нь Өмнөд Африкт бүртгэгдсэн вирусийн хувилбар мөн болохыг Тахлын эсрэг хүрээлэн баталсан байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, Өмнөд Африкийн энэхүү штамм нь өвчнийг маш хурдацтай хүндрүүлж, бусад хүмүүст халдварлах чадвар нь өндөр байдаг гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан хүн нь 40 настай эрэгтэй, биеийн байдал нь дунд зэрэг байгаа гэж Эрхүүгийн халдварын эмнэлгийн ерөнхий эмч мэдээлсэн байна.
Эрхүү мужид цар тахал дэгдсэнээс хойш 60 209 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 57787 хүн эдгэрч, 2050 хүн нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ