ВИДЕО: Ж.Гүррагчаад Чингис хаан одон хүртээлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонг гардуулж байна. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас анх удаа сансарт ниссэн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч, Монгол-Зөвлөлтийн хоёр улсын Улсын баатар Жүгдэрдэмдийн Гүррагчаад төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонг гардуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-БНХМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний баатар хүн. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр таньд төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонг гардуулж байна. Танд урт нас, удаан жаргалыг хүсье гэлээ.

Монгол-Зөвлөлтийн хоёр улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа:
-Сансрын хамтарсан нислэг бол их олон хүний хөдөлмөрөөр бүтсэн. Шинжлэх ухааны байгууллага, олон эрдэмтэн судлаачид бий. Намайг өндөр үнэлж байгаа явдал бол тэр олон байгууллага, хүмүүсийг үнэлж байгаагийн илэрхийлэл. Монголынхоо ард түмний буян хишгийг хүртлээ. Та бүхэндээ баярлалаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ