ШУУД: Хатуу хөл хорио тогтоохгүй
2021-03-22

 

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

-Бид гуравдугаар сарын 29 хүртэл Улбар шар түвшин рүү шилжиж ажиллаж байгаа. Халдварын тоо нэмэгдэж байгаа учир УОК хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэж, цаашид хатуу хөл хорио тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хүртэл улбар түвшиндээ хэвээр байхаар шийдсэн. Гэхдээ үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цаг, үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэм сайтар биелүүлэхэд анхаарч ажиллана. Мөн 14 хоногийн хугацаанд эрсдэл гаргахгүй байхад иргэд, аж ахуй нэгжүүд анхаарч ажиллах талаар зөвлөмж зөвлөгөө гаргахаар шийдвэрлэлээ. 

 

Засгийн газар, УОК-оос аль болох иргэд, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр зөв зохион байгуулалт хийж халдварын тоог бууруулахаар ажиллаж байгаа. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч гэрээр эмчлэх, тусгаарлах, явуулын эмчилгээ оношилгооны багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учир хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдсэн. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо л жинхэнэ цар тахал нь эхэлж байна. Хатуу хөл хорио тогтоогооч ээ Та нар үхэл хагацал маргаашийн хүндрэлийг ухаарах үүрэгтэй хүмүүс 2 хүн байхад хориод байсан одоо 210 боллоо зүгээр гэх юм Гэртээ хүртэл хэвтэцгээж байна 30 жил хөгжөөгүй эдийн засаг 10 хоноогт сөнөлөө юу
2021-03-23
Чулуун:
Гэрээр эмчилгээ хийн гэдэг бол гэртээ үх гэсэн үг болж байна! Энэ засаг ажлаа хийж чадахгүй байна. Эрдэмтэд, ЭМЯ-ны мэргэжлийн зөвөлгөөг энэ УОК сонсохгүй байгаад гол учир байна. Дэлхийн туршлагаас энэ ЗГ-рт авсан зүйл алга. 1) Вакцины тарилтын хурд, вакцинаас үүсэх тархлаа 40 дээш хоногт тогтох учир ковидын тархалтаас хэд дахин хоцорч байна 3) Вакцин тариулсан ч ямарч хүн ковид таараах магдлал хэвээрээ л байгааг дэлхийн эрдэмтэд ч хэлсэн. Амарсайхан, Сумьяабазар хоёр баар ресторан г.м. нээснээр маш ТОМ АЛДАА хийсэн. Бууруу шийдвэр гаргасанаа хүлээх булчирхай алга энэ нөхөрт. Ганц ч дорвитой хариу хэлсэнгүй. Өөрийгөө л өмөөрч байна. Ажилдаа тэнцэхгүй байгаа нь ил байна! УОК даргын асуудлыг нэн яаралтай чаддаг хүнд өг! Чи чадахгүй байна. Монголчууд сүүлийн 30 жилийн дотор сахилга бат гэдэг зүйлийг умартсан. Иргэдэд найдах хэрэггүй!
2021-03-22