Вакцин хийлгээд саажилттай болсон гэх эмэгтэй осолд орж байжээ
2021-03-22

 

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хэвлэлийн хуралд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Вакцин хийлгэсэн хүн саажилттай болсон уу? Энэ нь вакцинаас шалтгаалсан уу? 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

 

-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэй "Б" гуравдугаар сарын 15-нд Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Тухайн хүн нь өмнө нь осолд орж байсан, нурууны суулттай, шохойжилттой байна. Өнөөдөр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Дараагийн шатны шинжилгээ хийгдэж байна. Эцсийн байдлаар онош тогтоогдоход тодорхой хариулт өгнө. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин