БНХАУ нүүрсний импортоо бууруулж, олборлолтоо нэмэгдүүлж байна

2021 оны эхний хоёр сард Хятадын нүүрс олборлолт жилийн дүнтэй харьцуулахад 25 хувиар нэмэгдэж 620 сая тоннд хүрсэн талаар БНХАУ-ын Улсын статистикийн газар мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2019 оны мөн үетэй харьцуулахад нүүрс олборлолт 17.1 хувиар өсч, сүүлийн хоёр жилийн хугацаанд өсөлтийн жилийн дундаж хэмнэл 8.2 хувьд хүрсэн байна. Энэ оны нэгээс хоёрдугаар саруудад Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон нь 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 39.5 хувиар бага байгаа аж.
2020 онд БНХАУ-ын нүүрс олборлолт дэлхийн нийт хэмжээний 51 хувийг эзлэж байв. Өнгөрсөн оны дүнгээр Хятад улс бусад улс орноос хамаарах нүүрсний хамаарал 7.1 хувьтай байжээ.
Хятадад эрчим хүчний нийт боловсруулалтын 70 хувь орчмыг нүүрснээс гарган авч байсан бол цаашлаад нүүрсний хэрэглээг багасгах зорилтыг тус улсын эрх баригчид тавьсан юм. Гэсэн ч 2030 он гэхэд анхдагч эрчим хүчний нийт хэрэглээний 55 хувь орчим нь нүүрсний хэрэглээнээс хамааралтай байна гэсэн судалгаа гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ