АНУ: Буудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ

Америкийн Колорадо мужид галт зэвсэг ашигласан халдлагын улмаас зургаан хүн амиа алдсаны дотор цагдаагийн нэг алба хаагч байгаа талаар NBC агентлаг мэдээлжээ. Энэ хэргийн улмаас цагдаагийн хоёр алба хаагч мөн шархадсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэг сэжигтнийг баривчилсан бөгөөд энэ хэрэгт өөр нэг хамсаатан байгаа гэж цагдаагийнхан сэжиглэж байгаа гэнэ. Колорадогийн цагдаагийн газар нэг сэжигтнийг баривчилсан, тэрбээр шархадсан гэдгийг баталжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, үл мэдэгдэх этгээд машины зогсоол дээр гал нээж, улмаар дэлгүүрт орон хүмүүс рүү буудсан байна. Амиа алдсан нэг хүний цогцосыг машины зогсоол дээрээс олсон гэж цагдаагийнхан мэдээлжээ. Галт зэвсэг ашигласан энэхүү хэрэг Боулдер хотын өмнөд хэсэгт байх хүнсний дэлгүүрт болсон бөгөөд цагдаагийнханд зогсоол болон дэлгүүрт болсон хэргийн талаар дуудлага ирж, цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиход гэмт этгээд тэдний өмнөөс буудсаны улмаас нэг цагдаа амиа алдаж, хоёр цагдаа шархадсан байна.
Энд дуулгахад, сүүлийн үед АНУ-д галт зэвсэг ашигласан гэмт хэрэг удаа дараа гарах болсон. Хамгийн сүүлд, гуравдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Жоржия мужид хэд хэдэн алжаал тайлах төвд гарсан ноцтой гэмт хэргийн улмаас 7 хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ