COVID-19: Путин өнөөдөр вакцин тариулна
2021-03-23

ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин  гуравдугаар сарын 23-ны мягмар гарагт коронавирусээс сэргийлэх вакцин тарихаар төлөвлөсөн талаараа мэдэгдсэнийг РБК дамжуулжээ.

 

ОХУ-д коронавирусээс сэргийлэх вакцин үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн зөвлөгөөний үеэр Путин "вакцинжуулалт бол хувь хүн бүр өөрөө шийдэх, сайн дурын үндсэн дээр гаргах шийдвэр"  хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Владимир Путин чухам ямар вакцин тариулах талаар хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тодорхой мэдээлэл өгөөгүй, гэхдээ дотоодын вакцинуудаас аль нэгийг нь тариулна хэмээн мэдэгджээ. ОХУ-д коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын ажилд дотоодын үйлдвэрлэлийн  "Спутник V",  "ЭпиВакКорона",  "КовиВак" гэсэн гурван төрлийн вакциныг ашиглаж байгаа юм.

 

Түүнчлэн дээрх зөвлөгөөний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусээс сэргийлэх Оросын вакцины эхний тунг зургаан сая гаруй хүн хийлгэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

"Орост эхний тунг 6.3 сая хүн тариулсан. Тэдний 4.3 сая нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан буюу хоёр тунгаа хоёуланг нь хийлгэсэн" гэж Путин мэдэгджээ.

 

Мөн тэрбээр Оросын вакцинууд найдвартай, аюулгүй гэдгийг батлаад, гадаадын вакцинууд ийм өндөр үр дүнд хүрээгүй хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин