Хятадын Гуанжоу хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлджээ
2021-03-23

Хятадын Гуанжоу хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас 5 хүн амиа алдаж, 5 хүн шархадсан талаар Глобал Таймс мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт гуравдугаар сарын 22-ны өдрийн 10 цагт Паньюй дүүргийн Минжин тосгонд болсон байна. Сэжигтэн болох Ху овогт 59 настай эр суурингийн хорооны хурал болж байсан барилгад орж ирсэн дэлбэрэх төхөөрөмжийг ажиллуулжээ. 

 

Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, орон нутгийн эрх баригчид болон оршин суугчдын хооронд эзэмшил газар хураасантай холбоотой маргаан өрнөж байгаа бөгөөд газраа хураалгасан нь ийм хэрэг үйлдэх сэдэл болсон байж болзошгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин