Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоолоо
2021-03-23

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны 3 сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байжээ.

 

Дээрх хоёр иргэнээс 2021 оны 3 сарын 22-ны өдрийн 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг гарсан байна. 

 

Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж. 

 

Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү тээвэрлэлээ.

 

PCR шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

 

Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
багий:
золигийн юмаа
2021-03-23