ОХУ гурав дахь вакцинаа үйлдвэрлэж эхэлнэ
2021-03-23

Оросын Шинжлэх ухааны академийн Чумаковын нэрэмжит төв коронавирусээс сэргийлэх "КовиВак" вакцины үйлдвэрлэлтийн хэмжээг 500 мянган тун хүртэл нэмэгдүүлэхээр болсон талаар тус төвийн Ерөнхий захирал Айдар Ишмухаметов мэдэгджээ.

 

Гуравдугаар сарын сүүл гэхэд "КовиВак" вакциныг иргэдийн вакцинжуулалтад ашиглаж эхлэх бөгөөд оны сүүл гэхэд 10 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдсэн байна. 

 

Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр, одоо вакцинжуулалтад "Спутник V" болон "ЭпиВакКорона" вакцин ашиглаж байгаа бөгөөд энэ сарын сүүл гэхэд гурав дахь вакцин болох "КовиВак" вакцин нэмэгдсэнээр ОХУ дотоодын үйлдвэрлэлийн гурван төрлийн вакцин ашиглах юм байна. Вакцинуудын чанарыг шалгахад  маш хатуу шаардлага тавьж байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод вакцины хэсэг тус бүрийг боловсруулагч хүрээлэнгүүд, мөн Оросын Эрүүл мэндийн хяналтын газрын лабораториуд давхар хянаж байгаа хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Солонгост вакцин хийлгээд 2 долоо хоногийн дараа корона туссан хүн байна. Вакцин найдваргүй
2021-03-24