Хөл хориотой 1 жил: Британи амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв
2021-03-24

Гэрэл зураг: ©GETTY IMAGES

Одоогоос яг нэг жилийн өмнө, гуравдугаар сарын 23-ны өдөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон анх удаа бүх нийтийн хөл хорио тогтоохоор болсон талаар зарлаж байв. Тэр үеэс хойш хязгаарлалтуудыг хэд хэдэн удаа сулруулж байсан ч хатуу хөл хориог хоёронтоо тавьсан байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, цар тахал дэгдсэнээр хойш Их Британид 4.3 сая хүн халдвар авч, 126.4 мянган хүн нас баржээ. Энэ нь Европдоо нас баралтаар хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

Олон мянган хүнээ алдсан Британи гуравдугаар сарын 23-ны үд дунд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураажээ. Улмаар орон нутгийн цагаар 20.00 цагт "дурсгалын гэрэл" арга хэмжээ болсон байна. Энэ үеэр британичууд гэрийнхээ гадна лаа, гэрэл дэнлүү барьж ирэн зогссон бол бүрий болмогц Лондон болон бусад томоохон хотуудын өндөр барилгууд тусгай гэрэлтүүлгээр шар өнгөтэй болжээ.

Түүнчлэн өвчтөнүүдийн амь насыг аврах гэж тэмцэж яваад коронавирусийн халдварын улмаас амиа алдсан эмнэлгийн ажилтнуудыг дурсах тусгай арга хэмжээнүүд ч болсон байна. Мөн эмч нар жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийг Цар тахлын хохирогчдыг дурсах өдөр болгон зарлахыг Ерөнхий сайд Борис Жонсонд хандан уриалжээ. Тэдний уриалгад багш нар болон бусад мэргэжлийнхний төлөөлөгчид ч нэгдсэн байна. 

 

Хатуу хөл хорионд өнгөрүүлэхээс аргагүй болсон өнгөрсөн нэг жилийг шинэ үеийнхний хувьд хамгийн хүнд жил байсан гэж Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

Лондон хотод байх дэлхийд алдартай Кью цэцэрлэгт хүрээлэнд COVID-19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан зүрхэн хэлбэртэйгээр цэцэгс суулгажээ. Гэрэл зураг: ©REUTERS

 

Энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Британи хөл хорионоос гарах эхний шат хэрэгжих юм. Ингэснээр британичууд гадаа зургаа хүртэлх тооны хүн эсвэл хоёр гэр бүлээрээ уулзаж болох аж. Мөн амьдарч буй дүүргээсээ гарч зугаалах боломжтйо бөгөөд харин гэрээсээ өөр газар хонохыг урьдын адил хориглох гэнэ. 

 

Ухамсартай байхгүй бол "түрийвчтэй нь ярина"

Ирэх долоо хоногоос хөл хориог бага зэрэг сулруулахын дээр коронавирустэй тэмцэх хүрээнд шинэ арга хэмжээнүүд үйлчилж эхлэх талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Тэр дундаа, гадаад орон руу явахыг завдсан иргэдийг 5000 фунтээр торгох гэнэ. Энэ дүнг монгол мөнгө рүү шилжүүлвэл 18.1 сая гаруй төгрөг болох бөгөөд Их Британи ийнхүү асар өндөр торгууль тогтоон, ухамсартай байхгүй бол түрийвчтэй нь ярихаар шийджээ. 

 

Одоогоор тус улсаас сургалт, ажил, эмчилгээ эсвэл гэр бүлийн онц байдал гэсэн хүндэтгэх шалтгаанаар л бусад улс орон руу зорчих боломжтой юм. Хүндэтгэх шалтгаантай иргэн нисэх буудал дээр хилийн албаныханд шалтгаанаа батлах баримт бичгийг үзүүлэх ёстой аж. 

 

Онц шаардлагагүй үед гадаадын орон руу зорчсноор тус улс руу вирусийн шинэ штаммуудыг зөөвөрлөх эрсдлийг нэмэгдүүлж, вакцинжуулалтын ажлыг үр дүнгүй болгоно гэж Британийн эрх баригчид болгоомжилж байгаа тул дээрх арга хэмжээг авч байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-03-24
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-24
Зочин:
Муухай цагаан арьстнууд.
2021-03-24