COVID-19: Путин вакцин тариулжээ
2021-03-24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан, биеийн байдал сайн байгаа гэнэ. Тэрбээр мягмар гарагийн үдэш вакцин тариулсан бөгөөд лхагва гарагт хэвийн горимоор ажиллана гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт мэдээлжээ.

 

Путин Оросын гурван вакцинаас чухам алийг нь сонгон тариулсан талаар Кремль тодорхой мэдээлэл өгөөгүй байна. "Оросын бүхий л вакцинууд туйлын найдвартай, үр дүнтэй" гэдгийг ойлгуулахын тулд Кремль Ерөнхийлөгчийн тариулсан вакциныг зориуд нэрлэхгүй байгаа гэж Песков мэдэгджээ. 

 

Оросын төрийн тэргүүн бусад улс орны улстөрчид шиг олны өмнө вакцин тариулаагүй юм. "Камерын өмнө вакцинжуулалт хийлгэх нь түүнд таалагддаггүй" хэмээн Кремлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

Энд дуулгахад, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурлынхаа үеэр Оросын Ерөнхийлөгч боломжтой мөч ирмэгц коронавирусээс сэргийлэх вакцин заавал хийлгэнэ хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
orosoo lav hiilgeegui baihaa:
amindaa hairtai ene hun ichihgui Pfizer hiilgesen dee
2021-03-24
Дотор нь юу л байгаа бол
2021-03-24
Солонгост вакцин хийлгээд 2 долоо хоногийн дараа корона туссан хүн байна. Вакцин найдваргүй
2021-03-24