Хойд Солонгос хоёр пуужин хөөргөжээ
2021-03-24

БНАСАУ өнгөрсөн ням гарагт буюу гуравдугаар сарын 21-ний өдөр далавчит пуужингуудыг туршсан гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо баталж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Хойд Солонгос бага тусгалтай хэп хэдэн пуужин туршсан талаар Америкийн The Washington Post сонин мөн мэдээлсэн байна. Харин Хойд Солонгосын эрх баригчид энэ үйлдлийнхээ талаар ямар ч тайлбар хийгээгүй гэнэ. 

 

Хойд Солонгос ийнхүү пуужин хөөргөсөнд АНУ тун тайван хандсан гэж эх сурвалж мэдээлжээ. "БНАСАУ-ын зүгээс цэргийн үйл ажиллагаа явуулсан талаар бид мэдсэн. Бид эдгээр үйлдлүүдийг Хойдын хэвийн идэвхтэй цэргийн ажиллагааны төрөлд  хамааруулж байгаа" хэмээн Америкийн өндөр албан тушаалтан The Washington Post  сонинд мэдээлжээ.

 

Түүнчлэн "АНУ-ын захиргаанд тодорхой дохио өгөх хүсэлтэй үедээ өдөөн хатгалга гаргадаг танил аргаа хэрэглэж байна" хэмээн онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хойт нь байсхийгээд пуужин хөөргөж өмнөд нь байсхийгээд амэрикийн цэргийн сургууль хийдэг адилхан
2021-03-24