Сэлэнгэ аймагт коронавирусийн шинэ тохиолдол батлагдаж, хязгаарлалт тогтоожээ
2021-03-24

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирус халдварын батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг буруулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 07.00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 26-ны оройн 01:00 цаг хүртэл сумын хэмжээнд дараах арга  хэмжээ, хязгаарлалт тогтоохыг үүрэг болгожээ. Үүнд: 

 

  • Эмийн сан, шатахуун түгээх станц, банк, хүнсний үйлдвэрлэл хүнсний худалдаа үйлчилгээний байгууллагуудаас бусад аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа болон иргэд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хориглох

 

  • Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа эрхлэх цагийн хуваарийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өглөөний 08:00 цагаас оройн 20.00 цаг хүртэл тогтоож халдвар хамгааллын дэглэмийн баримтлан үйл ажиллаж архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглох

 

  • Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосон үед дээрх байгууллагын албан хаагчид, ажилчид хамран сургах тойрогтоо хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж, хяналт тавьж ажиллах

 

  • Хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч нийгмийн хэв журам сахиулах иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хяналт  тавьж ажиллахыг багийн Засаг дарга нарт

 

  • Төр төсвийн байгууллагууд нийт албан хаагчид 15 хүртэлх хувийг  томилгоожуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлах ажиллуулахыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

 

  • Захирамжийн хэрэгжилтэд хяналтад тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Шуурхай штабын даргад даалгасугай

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
26 oroin 01.00 tsag gene uu arai ch dee tsagaa ch medekhgui baina
2021-03-24