"Вакцин хийлгэсэн хүмүүст паспорт олгох талаар судалж байна"
2021-03-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын вакцинжуулалтын паспорт олгох уу? Хэзээ олгох вэ? 

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

 

-Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн вакцинжуулалтын паспорт олгох талаар судалж байна. Одоогийн байдлаар e-mongolia.mn сайт дээр англи, монгол хэлээр мэдээлэл гарч байгаа. Үүнийг нь сайжруулахаар ажиллаж байна.

 

Вакцины эхний тунг хийлгэсэн эмэгтэйчүүд дааврын эм ууж болох уу? 

 

-Жирэмсний эхний гурван сард вакцины нөлөө ямар байх талаар одоогоор судлагдсан судалгаа байхгүй байна. Тиймээс болгоомжтой байхыг зөвлөдөг. Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөдөг.  Судалгааны ажлын дараа ЭМЯ-наас өгнө. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
зайлаа.
2021-03-24