ВИДЕО: Японых шиг хүчтэй газар хөдлөлт манайд ч бүртгэгдэж байгаа
2021-03-24 12:16

Монгол Улсад он гарснаас хойш нийт 58 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс хүнд мэдрэгдэм хүчтэй буюу магнитуд нь 3.5-аас дээш газар хөдлөлт 14 удаа болжээ. 

 

 

ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбар (ГХСС)-ын дарга доктор, дэд профессор М.Өлзийбат “Монгол орон Төв, Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс нутагт багтдаг. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн саяхан Япон улсад 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ газар хөдлөлтийн улмаас найман хүн нас барсан. Хэрэв Ханх суманд олон байшин барилга, хүн амын нягтаршилтай байсан бол хохирол амсах байсан.

 

Японд болж буй шиг хүчтэй газар хөдлөлт манайд болж байна. Гэхдээ манай улсын хувьд хүн ам харьцангуй бага учраас хохирол бага байгаа юм. Сүүлийн үед хүн амын нягтаршил маш их өсч байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна.

 

Тэгэхээр аюул учруулж болохуйц хүчтэй газар хөдлөлтүүд болоод байна. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, учирч болзошгүй гамшгийг тооцолж хот суурин газраа зөв төлөвлөж байшин барилгаа барих нь чухал асуудал болоод байна" гэлээ. 

 

Тэрбээр газар хөдлөлтийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй гэдгийг онцлов.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-24
зочин:
Энэ туйлын үнэн болно. УБ т 23-26 давхар байшин баригчидыг бариулахыг зөвшөөрөгчидийг хувиа хичээгч соёлгүй өөдгүй хүмүүс гэхээс өөр хэлэх үг олдохгүй болно. УБ чууд, худалдан авагчид үүнийг эсэргүүцэх хөдөлгөөн юу ч хийгээгүй мөртлөө газар хөдлөх анираар сүйд болоод тэгээд л таг. Хүн юм даа. Сэтгүүлчид ч 1 шинэ сэдэв шиг л хандах болж. Өлзийбатыг энэ хүрээлэнг эргэлдэж байцаагаад ямар ГХ зогсох биш. ГХ хүнээс хамаарах мэт ойлгох юм. Энэ бол баригдашгүй байгалийн үзэгдэл.
2021-03-24