Ёкозуна Какүрюү Ананд зодог тайлжээ
2021-03-24

Японы мэргэжлийн сумогийн их аварга Какүрюү М.Ананд таван башё алгассаны эцэст зодог тайлж байгаа талаараа мэдэгдсэн гэж Японы Kyodo агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 35 настай сумочны шийдвэрийг мөн өдөр нь Японы Сумогийн холбоо хүлээн авсан байна. Тэрбээр удаан хугацаанд өвдөгний бэртэлтэй байсан бөгөөд энэ бэртлийн улмаас сүүлийн таван башёг алгасчээ.

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы Сумогийн холбоо Хакухо Даваажаргал болон ёкозуна Какурю нарт удаа дараа башё өнжсөнийх нь төлөө албан ёсоор сануулга өгч байв.

 

Энд дуулгахад, Какүрюү М.Ананд 2001 оны 11 дүгээр сараас  башёд зодоглож эхэлсэн. Тэрбээр 2020 оны 12 дугаар сард  Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэншил авсан юм. Ингэснээр М.Ананд зодог тайлсныхаа дараа  Японы сумогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ёстой мундаг хүү гэж боддог.Залуу хүнд цаашдаа бодож төлөвлөсөн ажил зөндөө бгаа байх түүнд нь маш их амжилт хүсье.Гэр бүлд нь аз жаргал эрүүл энх баяр хөөр хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе мундаг ёкозунадаа
2021-03-26
зочин:
Төлөв даруу мундаг залуу бөх. Хийдэгээ хийж авдаг цолоо авсан хүн зодог тайлахад яахав дээ.Бэртэл гэмтэлтэй яаж барилдах вэ дээ.Залуу хүн эрүүл мэндээ бодсон нь зөв
2021-03-26
Ёстой мундаг хүү гэж боддог.Залуу хүнд цаашдаа бодож төлөвлөсөн ажил зөндөө бгаа байх түүнд нь маш их амжилт хүсье.Гэр бүлд нь аз жаргал эрүүл энх баяр хөөр хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе мундаг ёкозунадаа