Энхийг сахиулагчид НАТО-ийн медалиар шагнуулжээ
2021-03-24

 

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XII ээлжийн бие бүрэлдэхүүн “Нато”-ийн медиалаа гардан авчээ.

 

“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч, генерал Аустин Скотт Миллер Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Би АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаах хугацаандаа олон ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэж байна.

 

Монгол цэрэг тавигдсан үүргийг сахилга, зохион байгуулалтын өндөр түвшинд мэргэжлийн ур чадвартайгаар гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтэд эргэлздэггүй гэдгээ онцлон тэмдэглэмээр байна" гэжээ.

 

Тэрээр өөрийн нэрэмжит шагналаар хошууч Х.Ууганбаатар, дэслэгч Т.Мөнхболд, ахлагч Э.Цэдвээ, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нарын 11 цэргийн алба хаагчийг шагнаж, дурсгалын медаль  хадгалуулав.

 

 

Мөн Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний командлагч, бригадын генерал Олли Браун Шинэ Кабул "Баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадварт эргэлзэхгүй байна. Та бүхний явуулж байгаа цэргийн сургалт бэлтгэл бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байгааг олон удаа харлаа. Та бүхнийг үүрэг гүйцэтгэж байхад эвслийн цэргийн хүчний бүрэлдэхүүн тайван амарч байдаг. Өнөөдөр та бүхэнд “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын медалийг гардуулан өгч байгаадаа баяртай байна. Энэ бол та бүхний ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс өнөөдрийг хүртэл хийсэн зүйлийн тань үнэлэмж бөгөөд цаашид албаа нэр төртэй хаах урамшуулал юм” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ашгүй дээ, амжилт хүсье
2021-03-24