БНАСАУ пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгос шуурхай хуралдав
2021-03-25

БНАСАУ пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө ээлжит бусаар хуралдуулахаар болжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлснийг KBS дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Аюулгүй байдлын зөвлөлийнхөн Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн илтгэлийг сонсож, нөхцөл байдлыг бүхэлд нь хэлэлцэж, боломжит хариу арга хэмжээг тодорхойлох аж.

 

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, пүрэв гарагийн өглөө БНАСАУ хөөргөсөн хоёр пуужин 430 км замыг туулж Япон тэнгист унасан байна. Нислэгийн дээд өндөр 60 км-т хүрчээ.

 

Хойд Солонгос баллистик пуужин хөөргөв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин