Хараагүй хүмүүст туслах хиймэл оюун ухаан бүхий үүргэвч бүтээжээ
2021-03-25

Америкийн Intel компанийн инженерүүд хараагүй хүмүүст туслах багц бүтээгдэхүүн бүтээжээ. Энэ бүтээгдэхүүн хараагүй хүмүүст замд  нь гарч ирэх саад тотгор, явган хүний зам, замын хашлага, тэмдэг, бусад явган зорчигчдын хөдөлгөөний талаар урьдчилан сануулдаг аж. 

 

Багц бүтээгдэхүүн хантааз, бүсэлхийнд зүүх жижиг цүнх, үүргэвчнээс бүрддэг юм байна. Хантаазанд байрлах гурван нүхээр тусгай камер ажиллан, үүргэвчинд байрлах тооцоолон бодох модуль руу мэдээлэл илгээдэг гэнэ. Мөн GPS хүлээн авагчийн мэдээлэл ч энэ төхөөрөмж рүү очдог юм байна. 

 

Улмаар хиймэл оюун ухааны систем мэдээллийг шууд боловсруулан, "урд мод байна", "өөдөөс явган зорчигч ирж байна" гэх зэргээр сануулга өгөх гэнэ. Энэ программыг дуу хоолойгоор удирдах боломжтой, ийн удирдахын тулд энгийн Bluetooth холболт ашиглаж болох аж. Харин бүсэлдэг цүнхэнд төхөөрөмжийг найман цаг хүртэл ажиллагаатай байлгах батарей байрладаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин