ОХУ: Хүүхдүүд үл мэдэгдэх вирусийн халдвар авчээ
2021-03-26

ОХУ-ын Вологда мужийн Сидоры сууринд гурваас 11 насны зургаан хүүхэд үл мэдэгдэх халдварын улмаас эмнэлэгт хүргэгджээ.

 

"Урьдчилсан онош "үүсэл нь тодорхойгүй вирусийн халдвар". Лабораторийн шинжилгээ хийсний дараа тодорхой онош гарна" гэж Вологда мужийн захиргааны төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагт гурван хүүхдийг Волгоградын мужийн эмнэлгийн халдвартын тасагт хүргэсэн бол өөр гэр бүлийн гурван хүүхэд пүрэв гарагийн өглөө дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сидоры тосгон руу мужийн захиргааны холбогдох албаны мэргэжилтнүүд очиж ажиллаж байгаа бол Оросын хэрэглэгчийн хяналтын газар эрүүл ахуй тархвар судлалын шалгалт хийж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин