Шанхай: Хятадын уламжлалт анагаах ухааны хууль батлав
2021-03-26

БНХАУ-ын Шанхай хотод Хятадын уламжлалт анагаах ухааны тухай шинэ хууль баталжээ. Энэ хууль 2021 оны тавдугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна. Жэнминь жибао сонины мэдээлснээр, хуулийн дагуу Хятадын уламжлалт анагаах ухаан болон барууны эмчилгээний практик хослуулах механизмыг бий болгоход хотын эрх баригчид дэмжлэг үзүүлэх үүрэгтэй болж байгаа гэнэ. 

 

Энэ нь архаг болон халдварт өвчнөөс сэргийлэх, ийм өвчнүүдийг эмчлэх хамтарсан шийдвэр боловсруулахад нэн тустай гэж үзжээ. Түүнчлэн шинэ хууль батлагдсанаар Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд зохих тусгай зөвшөөрөлгүй бол эм бэлдмэл худалдах, үйлчилгээгээ сурталчлахыг хориглох юм байна.

 

Энд дуулгахад, Шанхай хот Хятадын уламжлалт анагаах ухааны үйлчилгээ нэвтрүүлсэн байдлаараа БНХАУ-д тэргүүлдэг. Шанхай хотын улсын эмнэлгүүдийн ихэнх нь Хятадын уламжлалт анагаах ухааны тасгуудтай байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин