Хятад Их Британийн эсрэг хориг тавьжээ
2021-03-26

БНХАУ Их Британийн эсрэг хориг тавьжээ. Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, Шинжаан-Уйгурын өөртөө засах орны талаар худал мэдээлэл тараасан гэж үзсэн Их Британийн харьяат 10 хүн болон дөрвөн байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авсан байна. 

 

Хориг арга хэмжээ тавьсан этгээдүүд төдийгүй тэдний гэр бүлийн гишүүд ч одооноос эхлэн БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү орохын хориглох бол Хятадын иргэд болон компаниуд хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хүмүүс, байгууллагуудтай ажил хэргийн харилцаа үүсгэж болохгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Мөн Хятад улс "нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхтэй" хэмээн мэдэгдэлд онцолсон байна.

 

Эргэн сануулахад, Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "уйгуруудын эрхийг зөрчсөн" гэж үзсэн Европын холбоо, АНУ, Их Британи, Канад улс гуравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчсан юм. Үүний хариуд Бээжин барууны орнуудад хандан "хүний эрхийг хангахтай холбоотой өөрсдийн асуудлыг эргэн харах"-ыг зөвлөж, Европын холбооны 10 төлөөлөгч болон дөрвөн байгууллагын эсрэг хориг тавьж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхий даяараа нэгдэн нийлж Хятадуудыг даран сөнөөе
2021-03-27