Байден 2024 онд дахин нэр дэвшинэ
2021-03-26

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 20-ны өдөр төрийн тэргүүний албан тушаалд очсоноосоо хойш анх удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Цар тахлын улмаас хэвлэлийн бага хурал болсон танхимд Цагаан ордны Сурвалжлагчдын холбооны сонгон авсан цөөн сэтгүүлчид орсон байна.

 

Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэж буй АНУ-ын захиргааны хүчин чармайлтын талаарх сэдвээр хэвлэлийн бага хурлыг эхлүүлжээ. Байдены өгүүлснээр Ерөнхийлөгчийн ажилдаа орсны эхний 100 өдөрт коронавирусийн эсрэг 100 сая тарилга хийх зорилтоо шийдвэрлэж чадсан гэнэ. Энэ зорилт хугацаанаасаа өмнө биелсэн бөгөөд одоо 100 өдөр дуусахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын сүүл гэхэд 200 сая тарилга хийхээр зорилт тавьжээ. 

 

Түүнчлэн энэ хэвлэлийн бага хурлын үеэр Жо Байден 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохоор нэрээ дэвшүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. 2024 онд тэрбээр 82 настай болох юм. 

 

АНУ Афганистанаас цэргээ гаргах асуудлаар мэдэгдэл хийхдээ тус улсад Америкийн цэргүүд удаан байхгүй ч тавдугаар сарын нэгэн гэхэд бүгдийг гаргах асуудал эргэлзээтэй байгаа гэдгийг онцолжээ.

 

Мөн тэрбээр өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны пүрэв гарагт Хойд Солонгос пуужингийн туршилт хийснийг шүүмжилсэн ч Пхеньянтай хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь хэлэлцээний эцсийн зорилго байна гэж онцолсныг Политико дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Bar:
ter uyd uhsen baih bii
2021-03-27
bold:
zunug chin yadargaatain be
2021-03-26
bold:
zunug chin yadargaatain be
2021-03-26