COVID-19: Москвачуудын тал орчим хувь нь дархлаатай болжээ
2021-03-26

ОХУ-ын нийслэл Москва хотын оршин суугчдын 44 хувь нь коронавирусээс сэргийлэх дархлаа нь харьцангуй өндөр үздүүлэлттэй болсон гэнэ. Энэ талаар Москва хотын орлогч дарга Анастися Ракова РИА Новости агентлагт мэдээлжээ. 

 

Анастасия Раковагийн өгүүлснээр, хотын оршин суугчдын бараг тал орчим нь ийнхүү дархлаатай болсноор "бага зэргийн хязгаарлалттайгаар хэвийн амьдралаар амьдрах боломжтой" болж байгаа аж. Оросын нийслэл Москва хотод сая орчим хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол, үүнээс 80 хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан буюу хоёр дахь тунгаа хийлгүүлжээ.

 

Өмнө нь Москва хотын дарга Сергей Собянин Москва хот тавдугаар сар гэхэд хэвийн амьдралдаа шилжих боломжтой гэж мэдэгдэж байлаа. Энэ үед коронавирусийн халдварын тохиолдол буурна гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвар 4,43 сая бүртгэгдсэнээс 4.05 сая нь эдгэрч, 94 624 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
Зочин:
Зөвхөн оросын спутник v вакцинд иргэдээ хамрагдуулья.
2021-03-27