Тусгай үүргийн онгоцоор ирэх вакцинд бүрэн хамрагдсан иргэнийг тусгаарлахгүй
2021-03-26

Дэлхий нийтэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлээд байна. Манай улсын Засгийн газраас цаашид тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдолд тусгаарлах байранд тусгаарлахгүй байх журам гаргажээ. 

 

Тодруулбал, вакцинжуулалтад хамрагдаагүй эсхүл бүрэн тун аваагүй иргэдийг 10 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын 2 болон 8 дахь өдөр Ковид-19-ийн PCR шинжилгээ авч байгаа. Улмаар тусгаарлалтын хугацаа дууссаны дараа 4 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлэх аж.

 

Вакцинжуулалтад хамрагдаж, бүрэн тун авснаа нотлох баримт бичиг бүхий иргэнийг тусгаарлахгүй бөгөөд 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгах юм байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зн:
Биед нь ковидын эсэрэг имун тогтосон хумуус яах вэ
2021-03-27
Зочин:
Овдоод эдгэрсэн , анализ хииж антитела байгаа нь тогтоогдсон хумуус яах вэ?
2021-03-27