ШУУД: Эрсдэлтэй зарим үйл ажиллагааг хязгаарлана

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Гишүүдийн асуултад сайд нар хариулж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Хичнээн вакцин авч, хичнээн иргэнийг вакцинжуулаад байна вэ? Халдвар авсан иргэд мутацид орж байна уу?

 

ГХ-ны сайд Б.Батцэцэг: 

 

-Бид арилжааны журмаар ОХУ-аас вакцин авахаар яриа хэлэлцээр хийж байна. 

 

ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Өнөөдрийн 437 иргэн халдвар авсан байна. Одоогоор манай улсад мутацид орсон хэлбэр байхгүй. Гаднаас ирж байгаа иргэдийг бид тусгаарлах байранд авч байгаа. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

 

-Өнөөдөр халдварын тархалт нэмэгдэж байна. Дотоодын халдвар хүндэрч, цаашдаа маш хурдтай нэмэгдэхээр байна. Тийм учраас хорио цээрийн дэглэмжийг өөрчлөх, тархалтыг хумхи талаар ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Үйлчилгээ, нийтийг хамарсан арга хэмжээгээ хорих хэрэгтэй байна. Хорих, хумхи тактикийг эдийн засгийг дэмжихтэй зөв зохицуулах хэрэгтэй байна. Манай чадамж ямар байгаа билээ. Хөдөө орон нутагт маш хурдтай явчихлаа. Томилолтоор явж байгаа төрийн албан хаагчдыг хорих хэрэгтэй. Өвчин тараагаад байна. Иргэд өөрөө өөрсдийгөө хамгаалж, хувь хүний хариуцлагадаа анхаарах хэрэгтэй. 

 

ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Тохиолдол ихсээд байгаатай холбоотой мэргэжилтэн судлаачид, эмч нартайгаа байнга хэлэлцэж байгаа. Өнөөдөр УОК хуралдаж, дараагийн шийдвэрийг гаргана. Хөдөө орон нутагт тандалт хийж байгаа. Давхар вакцинжуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

 

-Өнөөдөр халдварын тоо хоёр дахин өсөөд 437 хүрсэн байна. Энэ өдөр асуулгынхаа хариуг авч байгаадаа талархаж байна. Монгол өөрөө голомт боллоо. Гаднаас ирж байгаа иргэдээ халдвар тээгч гэж хардагаа болино биз дээ. Нислэг, тусгаарлах байрны хүчин чадал үр дүнгүй, хөрөнгө санхүү нь дутагдалтай байна. Яг одоо гадаадад байгаа иргэддээ ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж байдаг. Тэр сан нь маш бага төсөвтэй. Санхүүжилтийн эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ямар төлөвлөгөө байна вэ. Эдийн засаг сэргэх гэж байна. Солонгост байгаа иргэд ажлын байргүй гээд ирэх гэж байна. Тэр иргэдээ вакцинжуулалтад хамруулах уу?

 

ГХ-ны сайд Б.Батцэцэг:

 

-Сард одоо 12 удаагийн нислэг хийж байгаа. Эх орондоо ирэх 8 мянган иргэн саналаа өгсөн. Үүний 4 мянга нь яаралтай эх орондоо ирэх шаардлагатай байгаа. Гадаадад байгаа иргэдээ вакцинжуулах асуудлаа бүх улс оронд тавьсан байгаа. Солонгост 40 гаруй мянган монгол иргэн байна. Япон, Америк улс гадаадын иргэдийг вакцинд хамруулна гэсэн. Нислэгийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гадаадад байгаа иргэдийн бухимдал харьцангуй буурсан. Мөн гадаадад байгаа иргэддээ туслах сангийн мэдээллийг бэлэн болгосон. 

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Хатуу хөл хорио тогтоохтой холбоотой асуудлыг бид иргэддээ урьдчилан мэдээлнэ. Өнөөдөр УОК хуралдаж, эрсдэлтэй зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашдаа халдварын тоо нэмэгдвэл дөрөвдүгээр сарын таван хүртэл хатуу хөл хорио тогтооно гэдгийг мэдэгдсэн. Улаанбаатар хотод хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юу гэж халдварын тоо аяндаа буурах билээ дээ.
2021-03-26
Амарсайхан огцор:
Огцор
2021-03-26
новшнууд чинь сүүлийн хөл хорио дахиж хол хорио тогтоохгүй гэж хуцаад байсан хаана байна ийм новшнууд төрд байх хэрэг байна уу.
2021-03-26
АМАРСАЙХАН 5НЫГ ХҮРТЭЛ ЮМУУ 5 НААС ЮМ УУ ТОДОРХОЙ ХЭЛ
2021-03-26
Irgen:
Xamgiin muu UOK yum u da Ervvl mendiin baiguullagaa sonsoj ajillamaar yuma ard irgediig oorsdoo xicheetsgee gd xamag gazaraa delgeed xawtgairuulaad xayachichsan tegeed shuud xaldwar xvreegee teleed yawj ogson 14 xonog ch odoo bagadna da Baga garch bxad 14 xonog xorixod bagasaagvi odoo ingej tarxsan yed 14 xonog bagadna Ervvl mendiin yamnii 28 xonog gsen sanaliig xvleej awmaar yuma
2021-03-26
Зочин:
Мутацад орсон эсэхээ илэрүүлж чадаж байгаа юм уу????
2021-03-26