Египет: Галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 гаруй хүн амиа алджээ
2021-03-27

Египетийн өмнөд хэсэгт төмөр замын ноцтой осол гарчээ. Галт тэрэгнүүд хоорондоо мөргөлдөхөөс өмнө өндөр хурдтай явж байгаагүй гэж DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ ослын улмаас 32 хүн амиа алдаж, 66 хүн гэмтэж бэртжээ. Төмөр замын осол гарсны дараа Египетийн өмнөд чиглэлд хөдөлгөөнийг зогсоосон байна.

 

Ослын улмаас гурван вагон онхолдож, хоёр нь эвдэрчээ. Нэг галт тэрэг хөдөлгөөнд оролцож байх үед араас нь өөр нэг галт тэрэг ирж мөргөснөөр энэ осол гарсан бөгөөд Египетийн Ерөнхий прокурорын газар хоёр хөдлөх бүрэлдэхүүнийн машинистуудыг саатуулжээ. 

 

Египет эртний томоохон төмөр замын сүлжээтэй. Энэ зам дээр үе үе хүний амь нас хохирсон ноцтой ослууд гардаг. Хамгийн сүүлд гэхэд л 2017 оны наймдугаар сард Александрын орчимд галт тэрэг мөргөлдсөний улмаас 43 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархдаж байв. Харин 2002 онд Каираас өмнө зүгт гарсан төмөр замын ослоор 374 хүн амиа алдаж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин