Колумб: Алан хядах ажиллагааны улмаас 17 хүн шархаджээ
2021-03-27

Колумбын Коринтод хотын захиргааны барилгын гадна болсон дэлбэрэлтийн улмаас 17 хүн гэмтэж бэртжээ. 

 

Алан хядах ажиллагааг баасан гарагийн өдөр үйлдсэн гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэсрэх бөмбөгтэй машиныг цагдаагийн хэсэг болон хотын захиргааны байрны дунд зогсоосон байжээ. Дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. 

 

Өнгөрсөн баасан гарагт Колумб улсад энэ дэлбэрэлт болон өөр хэд хэдэн хүчирхийллийн шинжтэй хэргүүд гарсан бөгөөд эдгээрийг Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчний босогчид үйлдсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Учир нь баасан гарагт Хувьсгалт зэвсэгт хүчний үүсгэн байгуулагч, тэргүүн Мануэль Маруланд Велес нас барсны нэг жилийн ой тохиожээ.

 

Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин шударга ёс, тэгш эрхэт нийгэм бүтээн байгуулахаар тэмцэн коммунист намын цэргийн жигүүр болж 1964 онд байгуулагдсан байна. Бүлэглэлийн эгнээд 20 мянга орчим дайчин багтдаг байжээ.

 

Колумбын эрх баригчид болон босогчид удаан хугацааны туршид энх тайвны талаар хэлэлцээ хийж, улмаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 2017 онд Хувьсгалт зэвсэгт хүчний суурин дээр улс төрийн нам байгуулсан ч дайчдын нэг хэсэг нь партизаны үйл ажиллагаанд шилжжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин