Уран гулгалтын ДАШТ: Эмэгтэйчүүдийн төрөлд эхний гурван байрыг Оросын тамирчид эзлэв
2021-03-27

Шведийн Стокгольм хотноо үргэлжилж буй Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын тамирчид өнгөлж байна. 

 

Хос үзүүлбэрийн төрөлд Оросын тамирчид болох Анастасия Мишина, Александр Галлямов нар  алтан медаль хүртэж,  Александра Бойкова, Дмитрий Козловский нар  хүрэл медалийн эзэд болсон юм. 

 

Энэ удаад, эмэгтэй ганцаарчилсан үзүүлбэрийн төрөлд мөн л Оросын тамирчин тэргүүлжээ.Түүгээр ч зогсохгүй, түүхэндээ анх удаа Оросын тамирчид ДАШТ-ий эхний гурван байр эзэлсэн байна. 

 

Тодруулбал, эмэгтэй ганцаарчилсан үзүүлбэрийн төрөлд Оросын уран гулгагч Анна Щербакова  алтан медаль, Елизавета Туктамышева мөнгөн медаль, Александра Трусова хүрэв медалийг тус тус хүртжээ.

 

ДАШТ-ийн алтан медалийг хүртсэн Анна Щербакова чөлөөт төрөлд хийсэн үзүүлбэртээ сэтгэл дундуур байгаагаа ярьсан байна.

 

"Үзүүлбэртээ сэтгэл дундуур байна. Гэхдээ алт авсандаа баяртай байгаа. Энэ бол миний зорилго байсан. Бүх зүйл маш хүнд, би оноо алдахгүйн тулд сайн гүйцэтгэх гэж тэмцсэн. Дасгалжуулагчид болон гэр бүлийнхэндээ талархал илэрхийлж байна" хэмээн Анна Щербакова өгүүлснийг Вести агентлаг дамжуулжээ.

Тэргүүн байр эзэлсэн Анна Щербакова 

Мөнгөн медаль хүртсэн Елизавета Туктамышева

Хүрэл медаль хүртсэн Александра Трусова 

Уран гулгалтын ДАШТ: Хос үзүүлбэрт Оросын тамирчид тэргүүлжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гайхамшигт ялалт байгуулсан хойд хершийн тамирчиддаа баяр хургэе. Уран гулгалтаар олон арван жил сайхан амжилт узуулж биднийг байнга баярлуулж ирсэн уламжлалаа цаашид ургэлжлуулээрэй.
2021-03-27