АН-ын даргын сонгуулийн санал хураалтын ирц 29 хувьтай байна
2021-03-28

14:50 цаг: 

 

АН-ын даргын сонгуулийн цахим санал  хураалт үргэлжилж байна. АН-ын дотоод сонгуулийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Архангай, Дархан-Уу, Завхан Баянхонгор, Увс, Төв, Булган аймагт өчигдөр урьдчилсан санал хураалт явагдсан. Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын 12:00 цагийн байдлаарх явцын мэдээллийг Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:

 

-Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 29 хувийн ирцтэй явагдаж байгаа аж. Сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулна гэдгийг мантаж хийж,  "Цахим сонгууль" явагдаж байна гэж сонгуулийг гуйвуулсанд АН-ын дотоод сонгуулийн хороо харамсаж байгаагаа мэдэгдээд, иргэн н.Оюундарийг шүүхэд өгөхөө мэдэгдье гэлээ. 

 

АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж байна

 

 

12:00 цаг:

АН-ын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд явагдаж байна.

 

Тусын намын удирдлагууд зөвшилцөлд хүрч чадаагүйгээс нэр дэвшигчид хоёр хуваагдан өрсөлдөж байгаа. Нэг талд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар нөгөө талд  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр өрсөлдөж байна. 

 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг АН-ын даргын цахим сонгуулийн санал хураалтын явцын мэдээг 15.00, 22.00 цагуудаас өгөх аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
!!!!:
Alban tushaal erh medeld shunasan hedhen Ogor tolgoinuudaas bolj AN maani zalgamj halaa ch baihgui itgej naidah ch hungui haa hamaagui tenuuchilj yawsan Gunbalai Oyungalai metiinhneer oronzogloj bolohgui ee !!! Ers Oorchiloh heregtei !!!!!!!
2021-03-29
гишуун:
нэгдээч ээ. аль нийг нь жинхэнэ гэж тооцох юм бэ? ямар балай юм бэ?
2021-03-28
dari:
Zailuul 1 ym bolmor aydah ym bol uu? 30% bsn ch 60 chavgants uraldaad 1 n turuuldeg bizdee yanadaa yana hairan nam yairan bolohviidee!
2021-03-28