Чехд коронавирусийн шинэ штамм илэрчээ
2021-03-29

Чехд коронавирусийн халдварын шинэ штамм илэрсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Шинэ штаммыг Брно хотын коронавирусийн шинжилгээ хийдэг Элизабет Фармазон тусгай лабораторийн ажилтнууд илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, өмнө нь бүртгэгдэж байгаагүй энэ мутаци Британи болон Өмнөд Африкийн вирусийн штаммаас илүү аюултай биш гэнэ. Шинэ штаммыг судлах ажил үргэлжилж байгаа аж.

 

Өмнө нь давхар мутацид орсон коронавирусийн шинэ штамм Энэтхэгт илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Шинэ штамм илэрсэн нь зарим мужид өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотой эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.

 

COVID-19: Энэтхэгт илэрсэн давхар мутаци хэр аюултай вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин